Дорнод аймгийн Хэрлэн сумын ИТХ

Дорнод аймгийн Хэрлэн сумын ИТХ

Хамтын ажиллагааны жил Хамтын ажиллагааны жил

Хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

2019-03-19

Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Чойбалсан хотын Захирагчийн алба хамтран 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Чойбалсан хотын нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, ногоон байгууламжид учирсан хохирлыг арилгуулах, сэргээхэд мөрдөх төлбөрийн хэмжээ шинэчлэн тогтоохтой холбогдуулан иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга Т.Болд, Чойбалсан хотын Захирагчийн албаны дарга Д.Хандсүрэн, 11 багийн Засаг дарга нар болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгээс гарсан саналыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 15 дугаар хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, хуралдаанаас гарсан тогтоолыг  Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж бүртгүүлнэ.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 150
76 / 51%
35 / 23%
18 / 12%
14 / 9%
7 / 5%