Дорнод аймгийн Хэрлэн сумын ИТХ

Дорнод аймгийн Хэрлэн сумын ИТХ

Хамтын ажиллагааны жил Хамтын ажиллагааны жил

Хэлэлцүүлэг зохион байгуулав

2019-03-20

Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Аймгийн Цагдаагийн газар хамтран 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийт, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Нийтийн эргүүл ажиллуулах журам" боловсруулж байгаатай холбогдуулан иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга Т.Болд, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ж.Гантулга, багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нар, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, иргэд оролцож журмын төсөлд саналаа өглөө.

Хэлэлцүүлгээс гарсан саналыг журмын төсөлд тусгаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 15 дугаар хуралдаанд хэлэлцүүлнэ.






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 150
76 / 51%
35 / 23%
18 / 12%
14 / 9%
7 / 5%