Дорнод аймгийн Хэрлэн сумын ИТХ

Дорнод аймгийн Хэрлэн сумын ИТХ

Хамтын ажиллагааны жил Хамтын ажиллагааны жил

Ажлын хэсэг ажиллаж байна

2019-04-01

Халхголын Ялалтын 80 жилийн ойг угтаж Чойбалсан хотын нутаг дэвсгэр дэх хөшөө, дурсгалт газруудыг сэргээн засварлахад шаардагдах засварын төсөв гаргах зорилгоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагч ИТХ-ын Төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, гишүүн Хурлын төлөөлөгч М.Цоггэрэл, А.Амарцэнгэл, Чойбалсан хотын архитектор А.Түмэнжаргал нар 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Халхголын байлдаантай холбоотой хөшөө, дурсгалт газруудаар очиж судлан, төсөв гаргах ажлыг хийж гүйцэтгэж байна. Ажлын хэсэг хөшөө, дурсгалын газруудыг сэргээн засварлахад шаардагдах засварын төсвийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулах юм.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 150
76 / 51%
35 / 23%
18 / 12%
14 / 9%
7 / 5%