2022-12-19
208
“Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу сангаас олгох зээлийн дээд хэмжээг хоршоо, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид 30000000 /гучин сая/ хүртэл, иргэнд 10000000 /арван сая/ хүртэл төгрөг байхаар 22 төлөөлөгчийн саналаар, Төсөл сонгон шалгаруулах товыг 21 төлөөлөгчийн саналаар 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байхыг тус тус дэмжиж баталлаа.
Зээлийн хэмжээ болон төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай тогтоол батлагдаж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин, биелэлтийг хангуулж ажиллахыг сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын Захирагч О.Пүрэв-Очирт ДААЛГАЛАА