Дорнод аймгийн Хэрлэн сумын ИТХ

Дорнод аймгийн Хэрлэн сумын ИТХ

Хамтын ажиллагааны жил Хамтын ажиллагааны жил

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын хороо хуралдлаа

2021-03-05

Сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын Захирагч О.Пүрэв-Очир -  сумын Засаг даргын  “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийг хороонд танилцууллаа. Энэ ажлын хэсгийн ажил бол ерөнхийдөө  өмчлөх, эзэмших газрыг иргэдээс ирсэн өргөдлийн дагуу газар дээр нь очиж үзээд Засаг даргад танилцуулна. Засаг дарга танилцаад  Тэргүүлэгчдийн хурлаар оруулж хэлэлцээд, дараа ИТХ-ын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. 

            Мөн улс орон нутгийн чанартай баталгаажсан зам болон орон нутгийн зам, гудамж, талбай үл хөдлөхийг хаягжуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг  сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан байгаа.  Мөн Газар зүйн нэрийн дэд зөвлөл гэж захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Та бүхэн мэдэж байгаа, сумдууд бол багууд нь нэртэй байдаг. Жишээ нь Дашбалбар сум гэхэд Харз баг гээд. Хуульчлаад тоогоор биш нэршлээр байх ёстой гэж  заагаад өгсөн юм байна.  Тэгэхээр эхлээд зөвлөл хуралдах хэрэгтэй байх. Хамаагүй нэр өгч болохгүй уул усны нэр ч юм уу, гавъяатай хүний нэрээр ч юм уу нэрлэх юм байна. 

            3-р сарын 16-ны өдөр ИТХурал хуралдана. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудын газрыг оруулья гэж. УИХ-ын гишүүд болон аймгийн Засаг даргаас цэцэрлэг, сургууль болон бусад бүтээн байгуулалтын газрын талаар оруулахаар саналаа ирүүлнэ гэсэн.  Мөн  иргэдээс болон аж ахуйн нэгжээс өмчлөх, эзэмших, хашаагаа тэлэх гээд газрын янз бүрийн өргөдөл, хүсэлтүүд ирсэн байна. Та бүхнийг хуралдуулдаг учир нь энэ иргэд, аж ахуйн нэгжийнхээ газрыг яах юм бэ? Энэ удаад улсын төсвийн хөрөнгө оруулалттай газруудаа оруулах юм уу? иргэн, аж ахуйн нэгжийн газруудыг мөн оруулах нь зүйтэй гэж үзэж байна уу? эдгээр асуудлыг танай хороогоор хэлэлцүүлэхээр зохион байгуулж байна.

Тус хурлаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хэлтсийн дарга, мэргэжилтэн, сумын Газрын даамал нар  дараах чиглэлээр мэдээлэл өглөө. 

1.Гудамж нэрлэх тухай 

2.Зүүн бүсийн тулгуур төв Чойбалсан хотын 2030 он хүртэлх  хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

3.Газрын харилцааны чиглэлээр хийсэн ажлын товч мэдээлэл

4.Барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, ашиглалтад хүлээн авах нийтийн орон сууцны талаар

 

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малтай иргэдийг гаргахыг та дэмжиж байна уу.

санал өгсөн: 6
6 / 100%
0 / 0%