Аймгийн Цагдаагийн газартай хамтран зохион байгуулж байгаа “Иргэн таны төлөө” аяны нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Аяны хүрээнд Чойбалсан хотын хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралтыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шалтгаан нөхцөлийг судлан дүгнэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулна.