Монгол Улсын Их Хурал 1996 онд жил бүрийн 9-р сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэснээс хойш өдгөө 28 дахь жилдээ хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлж байна.
Энэ өдөр Данригданжаалин хийдийн лам нар ном хурж, хэлмэгдэгсдийн ар гэр 108 зул бадрааж, хойчийн буянг үйлдлээ.
Тус арга хэмжээнд Хэрлэн сумын Засаг дарга О.Пүрэв-Очир, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Энхээ, сумын ИТХ-ын төлөөлөгч Ч.Сүхээ, Б.Батзэрэг болон хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд оролцлоо.
Хэрлэн сумын Засаг дарга О.Пүрэв-Очир хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж мөнгөн тусламж олголоо.