Хэрлэн сумын ИТХ-ын Байгаль хамгаалал, ногоон байгууламж, орчны аюулгүй байдлын хороо /2025.06.04/ хуралдаж, 2025 оны төлөвлөгөөт ажил болох “ДБЭХС” ТӨХК-ийн үнсэн санд хяналт тавих, эмнэлгийн болон автозасварын газруудын аюултай хог хаягдалд хяналт тавих талаар холбогдох байгууллагуудтай уулзлаа.
“ДБЭХС” ТӨХК-ийн Байгаль орчин, эрүүл ахуйн хяналтын инженер, Зуухан цехийн дарга нар уулзалтад ирсэн бөгөөд тоосжилт үүсгэж буй Үнсэн сан №3-ыг шороогоор булах ажлыг яаралтай эхлүүлнэ гэдгээ илэрхийллээ. Хорооны гишүүдийн зүгээс үнсэн санг хашаажуулах, олон нийтэд нээлттэй мэдээлэл өгч ажиллахыг “ДБЭХС” ТӨХК-ийнхнаас хүслээ.