Дорнод аймгийн Хэрлэн сум хуулиар олгосон чиг үүргээ хэрэгжүүлэхэд туслах зорилгоор “Чойбалсан хотын соёл, амралтын хүрээлэн” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгуулахаар сумын ИТХ-ын 5 дугаар хуралдаанаар шийдвэрлэлээ. “Чойбалсан хотын, соёл, амралтын хүрээлэн” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын үндсэн нь зорилго нь цэмцгэр, эрүүл аюулгүй, ногоон хотыг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Сумын өмчит хамаарах хүүхдийн тоглоомын талбай, уст цэг, хөшөө дурсгал, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, биеийн тамир, спортын барилга байгууламж, түүний ашиглалт, засвар, үйлчилгээ, арчлалт хяналт Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хотын ногоон байгууламжийн ашиглалт, хамгаалалт, агротехникийн үйлчилгээ Оршуулгын газрын үйл ажиллагаа, зохицуулалт Аялал жуулчлалын үйл ажиллагаа, зохицуулалт зэргийг хариуцан ажиллах юм.