Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 5,6, 11 дүгээр багийн архины хамааралтай иргэдэд чиглэсэн бүлгийн зөвлөгөө мэдээлэл өгөх нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэхүү нэгдсэн арга хэмжээг Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, багийн ажлын албатай хамтран зохион байгуулж байна. Энэхүү зорилтот арга хэмжээний хүрээнд нийт 20 гаруй иргэдийг хамрууллаа.
Уулзалтад Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Хангай, Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч, 6 дугаар багийн Засаг дарга Г.Эрдэнэ-Очир, 11 дүгээр багийн Засаг дарга Ц.Даваацэрэн нар оролцлоо.
Энэхүү арга хэмжээг Хэрлэн сумын 11 багийн нутаг дэвсгэрийн онцлогт тохируулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архины хамааралтай иргэдэд чиглэсэн нөлөөллийн зорилтот арга хэмжээг зохион байгуулахаас гадна Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Зүүн бүсийн анхны албадан эмчилгээний төвийн талаарх мэдээллийг иргэдэд өгч зөв хандлага, үйлдэлд уриалах зорилготой юм.