Дорнод аймгийн Хэрлэн сумын ИТХ

Дорнод аймгийн Хэрлэн сумын ИТХ

Хамтын ажиллагааны жил Хамтын ажиллагааны жил

Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

2025-10-17

Төр иргэний хамтын ажиллагааг ойртуулах, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор Хэрлэн сумын ИТХ-ын дарга Д.Тамиржаргал аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлийн тэргүүлэгч нарын төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Дорнод аймгийн иргэний нийгмийн байгууллагын зөвлөлд нь нийт 76  төрийн бус байгууллагууд хамрагддаг байна. Өнөөдөр уулзалтаар эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажиллах, иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулан тооцоо, судалгаатай, тоо баримттайгаар шат шатны шийдвэр гаргах түвшинд хүргэх, орон нутгийнхаа бодлого шийдвэрт тусгах, авч хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээний талаар саналаа хуваалцлаа.

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малтай иргэдийг гаргахыг та дэмжиж байна уу.

санал өгсөн: 20
19 / 95%
1 / 5%