Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг”-ийг 2025.10.27-ны өдөр Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын танхимд зохион байгуулж байна.
Нээлтийн арга хэмжээнд Хэрлэн сумын ИТХ-ын дарга Д.Тамиржаргал оролцож мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
Тус өдөрлөгт аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК, Дорнод нийтийн аж ахуй, ОНӨААТҮГ, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 25 ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагууд оролцож байгаа юм.
Өдөрлөгийн үеэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, үйлчилгээ, арга хэмжээ болон хөдөлмөрлөх эрхийн талаар иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, ажил олгогч байгууллагууд зарлагдсан ажлын байранд иргэдийг бүртгэж байна.
